• Монгол
  • English
Нvvр хуудас  
2010/09/09
ПАСПОРТЫН МЭДҮҮЛЭГ PDF Хэвлэх И-майл
Бичсэн: Administrator   
2008/06/08

ЭНГИЙН БОЛОН ДИПЛОМАТ, АЛБАН ПАСПОРТЫН МЭДҮҮЛЭГ БӨГЛӨХ

Хилийн чанадад буй иргэд паспортаа сунгуулах, эсхүл паспортаа үрэгдүүлсэн тохиолдолд шинээр авах шаардлага гарвал энэхүү вэб хуудасны ПАСПОРТ цэсрүү ороод

Image

дипломат, албан, энгийн паспортын төрлөө сонгоно. Энгийн паспортын хувьд нэгдсэн мэдүүлэгтэй. Мэдүүлгийг UNICODE монгол фонтоор бичиж бөглөнө. 

Image

Та шинээр авах болон сунгах аливаа тохиолдолд энэхүү мэдүүлгийг бөглөн фото зураг, тодорхойлолт, зохих хураамжийн  хамт хамгийн ойр байгаа дипломат, консулын төлөөлөгчийн газарт хүргүүлнэ үү. Мэдүүлгийг доор улаан сумаар заасны дагуу хэвлэнэ. Мөн энэ мэдүүлгээ хадгалаад емэйлээр илгээх, дахин хэвлэх боломжтой. 

Image

Дипломат, албан паспортын хувьд дараах хоёр төрлийн мэдүүлгийг сонгоно

  • шинээр мэдүүлэх
  • сунгах

Засгийн газрын 2006 оны 184 дүгээр тогтоолоор баталсан журамд заасны дагуу холбогдох төрийн байгууллагын Төрийн захиргааны удирдлагын газар албан ёсоор мэдүүлгийг бөглөх, улмаар Гадаад хэргийн яаманд авчирч мэдүүлэх, паспорт олгосны дараа тухайн ажилтандаа эзэмшүүлэх, томилолтоос эргэж ирсний дараа паспортыг хураан авч хадгалах, мөн шаарлдагатай тохиолдолд хүчингүй болгуулах арга хэмжээг авах үүрэгтэй.

Паспортын  мэдүүлэг бөглөхдөө төрийн албан хаагчийн зэрэглэлийг сонгоно.

Image

Паспортын мэдүүлгийг доор улаан сумаар заасны дагуу хэвлэнэ. Мэдүүлгийн хуудасны доод хэсэгт төлбөрийн хэмжээ, тушаах дансны дугаарны хамт хэвлэгдсэн байна.

Image 

 

шинэчэлсэн. ( 2008/06/08 )
 
< Өмнөх   Дараах >