• Монгол
  • English
Нvvр хуудас  
2010/09/09
ӨРГӨДӨЛ БИЧИХ PDF Хэвлэх И-майл
Бичсэн: Administrator   
2008/06/03

Монгол Улсын иргэн Та дэлхийн аль өнцөг буланд байхаас үл хамааран, хоногийн 24 цагийн хугацаанд Консулын цахим сүлжээгээр дамжуулан Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар болон Гадаад хэргийн яамны Консулын газарт

  • өргөдөл гаргах
  • өргөдөл шийдвэрлэлтийг хянах, мэдээлэл нэмж оруулах
  • шийдвэрлэсэн өргөдлийг үнэлэх
  • шийдвэрлэсэнд тооцсон өргөдлийг дахин сэргээж шийдүүлэх

зэрэг боломжтой боллоо.

 

 

 Image

Үүний тул Та энэ вэбийн ӨРГӨДӨЛ гэсэн цэсрүү орж өөрийнхөө емэйл хаягаар бүртгүүлнэ. Бүртгүүлсэн емэйл, нууц үгээрээ цаашид өргөдлийн мэдээллийн санд нэвтэрч харилцана. 

 Image

 Өргөдлийн мэдээллийн сан өргөдөл бичих, явцандаа байгаа өргөдлийн шийдвэрлэлтэд хяналт тавих, өргөдлийн шийдвэрлэлтийг үнэлэх гэсэн хэсэгтэй. Иргэн Тан хэдэн ч өргөдлийг бүртгүүлсэн хаягаараа орж бичих эрхтэй. Өргөдөл бичихдээ шинэ өргөдөл гэсэн хэсэргүү ороод, өргөдлийн төрөл, ач холбогдол, хаана хаяглахаа заасны дараа агуулгыг кирил, латин үсэг ашиглан монгол хэлээр бичээрэй. Таныг өргөдлийн талбарт хулганаа аваачих бүрт онлайн туслагч энд юу бичихийг тайлбарлаж өгнө.

Өргөдөлд хамаарах баримт бичгийг сканердан хавсралт нэмэх хэсгийг ашиглан оруулаарай.  

Image

 Өргөдөл шийдвэрлэх явцад хяналт тавих, нэмэлт мэдээлэл өгөх,өргөдөл гаргасан этгээдтэй харилцахдаа Явцандаа байгаа өргөдөл хэсэгрүү орно.

Image

Харин шийдвэрлэсэн өргөдлийг өөрийн Тань асуудлыг шийдвэрлсэн эрх зүй, цаг хугацаа, төрийн үйлчилгээний чанарыг нийтэд нь авч үзэн процентоор үнэлэхийг хүсэж байна.

Image 

Өргөдлийн асуудлаар аливаа асуудал гарвал Гадаад хэргийн яамны Консулын газрын This email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it хаягаар емэйл бичээрэй. 

ГХЯ. Консулын газар 

 

 

 

шинэчэлсэн. ( 2008/06/03 )
 
< Өмнөх   Дараах >