| ГАДААДЫН ЗОРЧИГЧИЙГ УРИХ |
|
|
|
| Бичсэн: Administrator | |
| 2007/08/17 | |
|
Гадаад иргэнийг хуульд заасан үндэслэлээр урих, урилгыг хянан шийдвэрлэх, виз олгох үйл ажиллагааны талаар товч мэдээлэл: Гадаад иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 22.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр 30 хүртэл хугацаагаар зорчих гадаадын иргэнийг зорчигч гэнэ. Жич: Монгол Улсын олон улсын гэрээгээр визгүй зорчихоор тохиролцсон орнуудын иргэдийн хувьд урилга шаардлагагүй. Нэг. Албан хэргээр Монголд зорчих гадаад иргэнийг урихад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд: -Хуулийн этгээдийн гарын үсэг зурж тамгаар баталгаажуулсан албан бичиг (компанийн үйл ажиллагааны тухай товч мэдээлэл, гадаадын зоргчигч урих үндэслэл бүхий) - Уригдагчийг харьаялах хуулийн этгээдийн нэр, хаяг, уригдагчийн бүтэн нэр латин үсгээр, албан тушаал, паспортын хуулбар, Монголд байх хаяг, хөтөлбөр - Паспортын хуулбар -Батлан даах бичиг Хоёр. Жуулчдыг урих. БНХАУ-ын жуулчдыг хүлээн авах эрх бүхий компаниуд цахим хэлбэрээр урьж жуулчиддаа виз авна. Бусад орны жуулчдыг урих жуулчны байгууллагууд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд: - Албан бичиг, хөтөлбөр, паспортын хуулбар Гурав. Хураамж Урилгын эхний 10 хүнд нийтдээ 10 ам.доллар, 11 дэх хүнээс эхлэн хүн бүрт 2 ам.доллар төлнө.
Бүрдүүлсэн баримт бичгийг Гадаад харилцааны яамны Консулын газрын үйлчилгээний танхимд Даваа-Баасан гарагт 10:00-12:00 цагт хүлээн авна. |
|
| шинэчэлсэн. ( 2009/04/30 ) |
| Дараах > |
|---|





