• Монгол
  • English
Home arrow Consular Information arrow Visa arrow ГАДААД ИРГЭНИЙГ ШУУД УРИХ  
Saturday, 25 May 2013
ГАДААД ИРГЭНИЙГ ШУУД УРИХ PDF Print E-mail
Written by Administrator   
Friday, 17 August 2007

Гадаад иргэнийг хуульд заасан үндэслэлээр урих, урилгыг хянан шийдвэрлэх, виз олгох үйл ажиллагааны талаар товч мэдээлэл:

 Дор дурдсан эрх бүхий этгээд гадаадын төлөөлөгчид, эсхүл холбогдох дипломат төлөөлөгчийн газарт урилгаа шууд хүргүүлснээр тухайн төлөөлөгч зохих зэрэг, ангиллын 30 хүртэл хоногийн хугацаатай “орох-гарах” виз мэдүүлнэ. Үүнд:

 -Монгол Улсын төрийн болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн өөрөө удирдах байгууллага, Улсын Их Хуралд суудал бүхий намын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажуулсан албан бичиг, урилга буюу албан бичгийг;

 -Засгийн газар хоорондын гэрээний дагуу болон олон улсын байгууллагын шугамаар олон улсын хурал, зөвлөлгөөн зохион байгуулах төрийн байгууллагаас албан ёсны урилгыг;

 -Монголд зохиогдох олон улсын (биеийн тамир, соёл, урлагийн тэмцээн, наадам, хурал, зөвлөлгөөн, үзэсгэлэн яармаг зэрэг) арга хэмжээ зохион байгуулахаар төрөөс эрх олгосон хорооноос;

 

Last Updated ( Thursday, 06 December 2007 )
 
< Prev   Next >