• Монгол
  • English
Нvvр хуудас arrow Консулын мэдээлэл arrow Нотариат arrow ИТГЭМЖЛЭЛ  
2010/09/09
ИТГЭМЖЛЭЛ PDF Хэвлэх И-майл
Бичсэн: Administrator   
2007/08/01

ХИЛИЙН ЧАНАДАДАД ИТГЭМЖЛЭЛ ХИЙЛГЭХ ТУХАЙ

Монгол Улсын Иргэний хуулийн 62.3 дахь хэсгийн заалтыг үндэслэн  үл хөдлөх хөрөнгө, орон сууц, үйлдвэр үйлчилгээний барилга, мөнгөн хадгаламжийг захиран зарцуулах, төлбөр гүйцэтгэх болон тэтгэвэр авч байх, бусад үйлдэл хийх бүрэн эрх олгох тухай итгэмжлэлийг хилийн чанадад буй иргэд холбогдох Монгол Улсын дипломат, консулын төлөөлөгчийн газарт хандан хийлгэнэ. Ийм итгэмжлэлийг эх хувиар хүлээн авч хэрэглэх журамтай.

Цаг хугацааны боломжгүй онцгой нөхцөлд иргэдийн хүсэлтээр Монголын дипломат, консулын төлөөлөгчийн газраас итгэмжлэлийг Гадаад хэргийн яамны Консулын газарт баталгаажсан факсаар ирүүлж болно. Энэ тохиолдолд итгэмжлэлийн хуулбарыг баталгаажуулан хэрэглэнэ. Итгэмжлэлийг баталгаажуулах хураамж 2000 (хоёр мянган) төгрөгийг Гадаад хэргийн яамны  Төрийн сангийн 900016001 тоот дансанд баримт бичиг баталгаажуулах гэсэн зориулалтаар  тушаана.

Монгол Улсын нотариатын тухай хуулийн 8.1 дэх хэсгийн заалтыг үндэслэн Монгол Улсын өргөмжит консулуудад ийм итгэмжлэл хийх эрх олгоогүй байна.

Итгэмжлэлийг суугаа орныхоо хуулийн дагуу нотариатын эрх бүхий этгээдээр үйлдүүлж, мөн энэ улсын элчин сайдын яамаар баталгаажуулсны дараа Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэглэж болно.

 

шинэчэлсэн. ( 2007/12/06 )
 
< Өмнөх   Дараах >