|
Written by Administrator
|
|
Tuesday, 31 July 2007 |
|
Page 1 of 2 НОТАРИАТЧИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ ГАДААД ХЭРГИЙН САЙД, МОНГОЛЫН НОТАРИАТЧДЫН ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХАМТАРСАН ТУШААЛ | 2007 оны 5 дугаар сарын 28 өдөр | №20/25 | Улаанбаатар хот |
Нотариатчийн үүрэг гүйцэтгэгчдийн үйл ажиллагааг сайжруулах тухай
Нотариатчийн үүрэг гүйцэтгэгчдийн үйл ажиллагааг сайжруулах тухай
Нотариатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4-т заасныг хэрэгжүүлэх, хилийн чанад дахь нотариатчийн үүрэг гүйцэтгэгчдийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Монголын нотариатчдын танхимын дүрмийн 5 дугаар зүйлийн 6-д заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
Нэг. Хилийн чанад дахь Дипломат болон консулын төлөөлөгчийн газарт шинээр томилогдсон консулын албан тушаалтан, консулын асуудал хариуцах дипломат албан тушаалтныг Монголын нотариатчдын танхимын сургалтад хамруулж үүрэгт ажилд нь оруулж байхыг Төрийн нарийн бичгийн дарга Х.Бэхбатад үүрэг болгосугай.
Хоёр. Хилийн чанад дахь нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нараар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 216 дугаар тушаалаар баталсан “Нотариатын үйлдэл эрхлэн хийх заавар”-ыг мөрдүүлэх, тэднийг батлагдсан хэвлэмэл хуудас, бүртгэлийн дэвтэр, баталгааны тусгай тэмдгээр хангах, тухайн жилийн нотариатын үйлдлийг архивлан дараа жилийн 2 дугаар сард багтаан Монголын нотариатчдын танхимд ирүүлж байхыг Дипломат болон консулын төлөөлөгчийн газрын тэргүүн нарт даалгасугай.
Гурав. Нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн хэрэглэх баталгааны тусгай тэмдгийн загварыг хавсралтаар баталсугай. Дөрөв. ГХЯ-ны Консулын газрын үйлчилгээний танхимд нотариатчийг тогтмол ажиллуулах арга хэмжээ авахыг Төрийн нарийн бичгийн дарга Х.Бэхбатад даалгасугай.
Тав. Нотариатчийн үүрэг гүйцэтгэгчдийг сургалтад хамруулах, үйл ажиллагааны зааварчилгаар хангах, хяналт тавих, хэвлэмэл хуудас, бүртгэлийн дэвтэр, баталгааны тусгай тэмдгийг бэлтгэн хүргүүлж байхыг Монголын нотариатчдын танхимын Мэдээллийн албанд үүрэг болгосугай.
Зургаа. Нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн хэрэглэх баталгааны тусгай тэмдэг, батлагдсан хэвлэмэл хуудас, бүртгэлийн дэвтрийг Монголын нотариатчдын танхимаас захиалан авах зардлыг Дипломат болон консулын төлөөлөгчийн газрын төсвөөс гаргахыг Санхүү, эдийн засгийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Алтантуяад зөвшөөрсүгэй.
| ГАДААД ХЭРГИЙН САЙД Н.ЭНХБОЛД | НОТАРИАТЧДЫН ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧ А.ОЮУНЧИМЭГ |
| |
|
|
Last Updated ( Thursday, 06 December 2007 )
|
|
|
|