|
Бичсэн: Administrator
|
|
2007/07/31 |
|
ДИПЛОМАТ, АЛБАН ПАСПОРТ МЭДҮҮЛЭХ, СУНГАХ
Засгийн газрын 2006 оны 184 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын үндэсний гадаад паспорт, олгох, эзэмших, хадгалах тухай журмын 5. Дипломат, албан паспорт эзэмшигч 5.1. Дипломат паспортыг дор дурдсан албан тушаалтан эзэмшинэ: 5.1.1. ТӨ I-ТӨVI зэрэг зиндааны төрийн өндөр албан тушаалтан болон тэдгээртэй адилтгах төрийн албан тушаалтны ТӨIVA-ТӨVIA зэрэглэлд хамаарах албан тушаалтан, тэдний эхнэр буюу нөхөр;
5.1.2. төрийн удирдах албан тушаалын АА1-АА3 зэрэглэл, төрийн захиргааны албан тушаалын ТЗ12-ТЗ13 зэрэглэл, төрийн тусгай албан тушаалын ТТ17-ТТ18 зэрэглэлд хамаарах албан тушаалтан; 5.1.3. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд асан хүмүүс төрийн хамгаалалтад байх хугацаандаа, тэдний эхнэр буюу нөхөр, насанд хүрээгүй хүүхэд;
5.1.4. Гадаад хэргийн яамны дипломат ажилтан, дипломат элч;
5.1.5. Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газрын дипломат ажилтан, засгийн газар хоорондын олон улсын байгууллагад дипломат албан тушаалд ажиллах Монгол Улсын иргэн, тэдний эхнэр буюу нөхөр, насанд хүрээгүй хүүхэд;
5.1.6. Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин цолтой хүмүүс;
5.1.7. Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намын дарга;
5.1.8. төр, засгийн тэргүүн нар гадаадад зорчиход дагалдан явах хамгаалалтын албаны ажилтан.
5.2. Албан паспортыг дор дурдсан албан тушаалтан эзэмшинэ: 5.2.1. төрийн удирдах албан тушаалын АА4-А11 зэрэглэл, төрийн захиргааны албан тушаалын ТЗ4-ТЗ11 зэрэглэл, төрийн тусгай албан тушаалын ТТ5-ТТ16 зэрэглэлд хамаарах албан тушаалтан; 5.2.2. төрийн үйлчилгээний албан тушаалын ТҮ11-ТҮ14 зэрэглэлд хамаарах удирдах албан тушаалтан;
5.2.3. Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намын удирдах зөвлөлийн гишүүн;
5.2.4. Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газрын үйлчилгээ, техникийн ажилтан, засгийн газар хоорондын олон улсын байгууллагад үйлчилгээ, техникийн албан тушаалд ажиллах Монгол Улсын иргэн, тэдний эхнэр буюу нөхөр, насанд хүрээгүй хүүхэд;
5.2.5. төрийн өмчийн тавиас дээш хувьтай аж ахуйн нэгжийн захигалд Төрийн өмчийн хорооны тодорхойлолтоор;
Дипломат, албан паспорт мэдүүлэх хуудас Дипломат албан паспорт сунгах хуудас |
|
шинэчэлсэн. ( 2009/05/21 )
|