• Монгол
  • English
Нvvр хуудас arrow Консулын мэдээлэл arrow Паспорт arrow ЖУРАМ  
2010/09/09
ЖУРАМ PDF Хэвлэх И-майл
Бичсэн: Administrator   
2007/07/31

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ГАДААД ПАСПОРТ ОЛГОХ, ЭЗЭМШИХ, ХАДГАЛАХ ЖУРАМ

Төрийн албан тушаалтны зэрэглэлд өөрчлөлт орсон, албан паспорт олгох цар хүрээ өргөжсөн тул 1997 оны 109 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын үндэсний гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг шинэчилж,  паспортыг олон улсын стандартад нийцүүлэв.

 Засгийн газрын 2006 оны 184 дүгээр тушаалаар баталсан шинэ журмаар паспортын хүчинтэй байх хугацаа 5 хүртэл жил байсныг өөрчилж дипломат, албан паспорт 5, энгийн паспорт 10 хүртэл жил байх, хүүхдэд паспорт тусгайлан олгох зэрэг өөрчлөлт оров. Паспорт авах боломжгүй бөгөөд эх орондоо буцаж ирэх иргэдэд буцах үнэмлэх олгох талаар журамд шинээр нэмж тусгав.

Дипломат, албан паспортын мэдүүлгийн тухайн төрийн байгууллагын тамгын газраар дамжуулан авна. Ингэхдээ тухайн албан тушаалтныг анх томилсон буюу сонгосон төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрийг ажлын газрын үнэмлэхийн хуулбарын хамт авч байхаар журамлав. Тухайн байгууллагын тамгын газар ажилтнуудынхаа дипломат, албан паспортыг гадаадад явахад нь олгоод буцаж ирэхэд нь эгүүлэн авч хадгалах, ажлаас халагдах буюу чөлөөлөгдөхөд нь Гадаад хэргийн яаманд шилжүүлэх үүрэгтэй.

Засгийн газрын 2006 оны 184 дүгээр тогтоолоор баталсан журмыг татаж авах

шинэчэлсэн. ( 2007/12/06 )
 
< Өмнөх