|
|
 |
|
Товч мэдээ |
|
Хилийн чанадад буй иргэдэд иргэний бүртгэлийн болон нотариатын үйлчилгээ шаардлагатай, эсхүл баримт бичгээ үрэгдүүлсэн, аваарьт орсон, саатуулагдсан зэргээр эрх ашиг нь хөндөгдсөн тохиолдолд Монгол Улсын дипломат, консулын төлөөлөгчийн газарт хандаж тусламж авах эрхтэй. Мөн энэхүү вэб хуудасны ӨРГӨДӨЛ гэсэн хэсэгт орж емэйлээрээ бүртгүүлэн, Гадаад хэргийн яамны Консулын газар, холбогдох дипломат, консулын төлөөлөгчийн газарт хандахыг зөвлөж байна. |
|
|
|
|
|
|
|
|
|
КОНСУЛЫН ХОЛБОГДОЛТОЙ 115 АСУУЛТ, ХАРИУЛТ |
|
Консулын алба гадаад оронд зорчиход тухайн орны хууль тогтоомж, зан заншлыг урьдчилан мэдүүлэх, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор консулын холбогдолтой асуудлаар манай иргэдээс бидэнд байнга тавьдаг, лавладаг асуултад хариулт болгон энэхүү 115 багц мэдээллийг уншигч Танаа толилуулж байна. Бидний бэлдсэн энэхүү мэдээлэл таны мэдлэгийн санд бага ч гэсэн нэмэр болох болов уу хэмээн итгэж байна. |
|
шинэчэлсэн. ( 2009/10/14 )
|
|
Дэлгэрэнгүй
|
МОНГОЛЫН ИРГЭД ХИЛИЙН ЧАНАДАД ЗОРЧИХ ВИЗИЙН НӨХЦӨЛ |
|
шинэчэлсэн. ( 2009/01/26 )
|
|
Дэлгэрэнгүй
|
|
|
ДИПЛОМАТ, АЛБАН ПАСПОРТ МЭДҮҮЛЭХ, СУНГАХ
Засгийн газрын 2006 оны 184 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын үндэсний гадаад паспорт, олгох, эзэмших, хадгалах тухай журмын 5. Дипломат, албан паспорт эзэмшигч 5.1. Дипломат паспортыг дор дурдсан албан тушаалтан эзэмшинэ: 5.1.1. ТӨ I-ТӨVI зэрэг зиндааны төрийн өндөр албан тушаалтан болон тэдгээртэй адилтгах төрийн албан тушаалтны ТӨIVA-ТӨVIA зэрэглэлд хамаарах албан тушаалтан, тэдний эхнэр буюу нөхөр;
|
|
шинэчэлсэн. ( 2009/05/21 )
|
|
Дэлгэрэнгүй
|
|
|
НОТАРИАТЧИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ ГАДААД ХЭРГИЙН САЙД, МОНГОЛЫН НОТАРИАТЧДЫН ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХАМТАРСАН ТУШААЛ | 2007 оны 5 дугаар сарын 28 өдөр | №20/25 | Улаанбаатар хот |
Нотариатчийн үүрэг гүйцэтгэгчдийн үйл ажиллагааг сайжруулах тухай |
|
шинэчэлсэн. ( 2007/12/06 )
|
|
Дэлгэрэнгүй
|
|
|
ХИЛИЙН ЧАНАДАДАД ИТГЭМЖЛЭЛ ХИЙЛГЭХ ТУХАЙ Монгол Улсын Иргэний хуулийн 62.3 дахь хэсгийн заалтыг үндэслэн үл хөдлөх хөрөнгө, орон сууц, үйлдвэр үйлчилгээний барилга, мөнгөн хадгаламжийг захиран зарцуулах, төлбөр гүйцэтгэх болон тэтгэвэр авч байх, бусад үйлдэл хийх бүрэн эрх олгох тухай итгэмжлэлийг хилийн чанадад буй иргэд холбогдох Монгол Улсын дипломат, консулын төлөөлөгчийн газарт хандан хийлгэнэ. Ийм итгэмжлэлийг эх хувиар хүлээн авч хэрэглэх журамтай.
|
|
шинэчэлсэн. ( 2007/12/06 )
|
|
Дэлгэрэнгүй
|
|
|
БАРИМТ БИЧИГ БАТАЛГААЖУУЛАХ |
|
АЛБАНЫ БАРИМТ БИЧГИЙГ БАТАЛГААЖУУЛАХ Монгол Улсын Нотариатын хуулийн дагуу баталгаажуулсан албаны баримт бичиг, тэдгээрийн албан ёсны орчуулгыг гадаад улсад хэрэглэх тохиолдолд олон улсын эрх зүйн нийтлэг зарчим, зан заншлын дагуу Гадаад хэргийн яамны Консулын газар баталгаажуулж байна.
|
|
шинэчэлсэн. ( 2007/12/06 )
|
|
Дэлгэрэнгүй
|
|
|
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ГАДААД ПАСПОРТ ОЛГОХ, ЭЗЭМШИХ, ХАДГАЛАХ ЖУРАМ Төрийн албан тушаалтны зэрэглэлд өөрчлөлт орсон, албан паспорт олгох цар хүрээ өргөжсөн тул 1997 оны 109 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын үндэсний гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг шинэчилж, паспортыг олон улсын стандартад нийцүүлэв.
|
|
шинэчэлсэн. ( 2007/12/06 )
|
|
Дэлгэрэнгүй
|
|
|
САНГИЙН САЙД, ГАДААД ХЭРГИЙН САЙД, ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ 2006 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Дугаар 455/72/205 Сангийн сайд, Гадаад хэргийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан 2006 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 455/72/205 тоот тушаал.
Үндэсний гадаад паспорт болон түүнтэй адилтгах баримт бичгийн үнийг шинэчлэн батлах тухай Хамтарсан тушаалыг татаж үзэх Үндэсний гадаад паспорт болон түүнтэй адилтгах баримт бичгийн үнэ Дипломат, албан паспорт болон буцах үнэмлэхний үнэ |
|
шинэчэлсэн. ( 2007/12/06 )
|
|
Дэлгэрэнгүй
|
|
|
Гадаад иргэнийг хуульд заасан үндэслэлээр урих, урилгыг хянан шийдвэрлэх, виз олгох үйл ажиллагааны талаар товч мэдээлэл: Гадаад иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 22.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр 30 хүртэл хугацаагаар зорчих гадаадын иргэнийг зорчигч гэнэ. Жич: Монгол Улсын олон улсын гэрээгээр визгүй зорчихоор тохиролцсон орнуудын иргэдийн хувьд урилга шаардлагагүй. Нэг. Албан хэргээр Монголд зорчих гадаад иргэнийг урихад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд: |
|
шинэчэлсэн. ( 2009/04/30 )
|
|
Дэлгэрэнгүй
|
|
|
ГАДААД ИРГЭНИЙГ ШУУД УРИХ |
|
Гадаад иргэнийг хуульд заасан үндэслэлээр урих, урилгыг хянан шийдвэрлэх, виз олгох үйл ажиллагааны талаар товч мэдээлэл: Дор дурдсан эрх бүхий этгээд гадаадын төлөөлөгчид, эсхүл холбогдох дипломат төлөөлөгчийн газарт урилгаа шууд хүргүүлснээр тухайн төлөөлөгч зохих зэрэг, ангиллын 30 хүртэл хоногийн хугацаатай “орох-гарах” виз мэдүүлнэ. Үүнд: -Монгол Улсын төрийн болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн өөрөө удирдах байгууллага, Улсын Их Хуралд суудал бүхий намын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажуулсан албан бичиг, урилга буюу албан бичгийг; -Засгийн газар хоорондын гэрээний дагуу болон олон улсын байгууллагын шугамаар олон улсын хурал, зөвлөлгөөн зохион байгуулах төрийн байгууллагаас албан ёсны урилгыг;
|
|
шинэчэлсэн. ( 2007/12/06 )
|
|
Дэлгэрэнгүй
|
|
|
|
|
|
|
 |
|
Онлайнд |
|
Манай сайтад 19 зочин онлайн байна |
|